ОУСДС

Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.

Сургалтын хөтөлбөрүүд

Бакалаврын хөтөлбөр

Магистерын хөтөлбөр

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ

ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР

Олон улсын харилцааны докторын зэргийн түвшний сургалт эрдэм шинжилгээний хөтөлбөрийн зорилго.

Тус сургууль 1996 оноос эхлэн “Олон улсын харилцаа’ -ны мэргэжлээр тасралтгүй сургалт явуулж  бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн.Энэ хугацаанд тус сургуулийн эрдэмтэн профессоруудын хүчээр”Орчин үеийн дипломат” /50хх./2007 онд , “Эдийн засгийн дипломат”/50хх/ 2009 онд, ” Монгол ба англи хэлний стенограф -татлаас бичиг сурах арга”  2009 онд, “16-19-р зууны олон улсын харилцааны түүх” /60хх./ 2012 онд, “20-р зууны Олон улсын харилцааны түүх ” /54хх./2012 онд, “Ардчилал зах зээлийн нөхцөл дахь Монгол улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа” 2006 онд  зэрэг нэг сэдэвт зохиол сурах бичиг , гарын авлагуудыг хэвлэж олон улсын харилцааны сургалтанд тогтмол ашиглаж ирсэн.

Тус сургуулийн докторантурын сургалт нь олон улсын харилцааны салбарт  эрдэм шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй эрхэлж чадах мэдлэг чадвар, дадлага туршлагатай өндөр зэрэглэлийн  мэргэжилтэн бэлтгэх явдал мөн. ОУСДС нь энэ зорилгоо биелүүлж  чадах өндөр мэргэжлийн  эрдэмтэн профессоруудын баг бүрдүүлж чадсан билээ.