ОУСДС

Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.
Эрдэм шинжилгээ

Эрдэм шинжилгээ, инноваци.

   Тус сургууль нь эрдэм шинжилгээний ажлынхаа чиглэл, хандлагыг тодорхойлохдоо эрдэмтэн багш, профессор, судлагчдынхаа  оролцоотойгоор улс орныхоо нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, хөгжлийн тухайн шатны  тулгамдсан асуудлуудыг  шийдвэрлэхэд нийцүүлэн тодорхойлдог.
Сургуулийн хүрээнд хийгдэх эрдэм шинжилгээний ажил нь  магистрантур, докторантурын албад, профессор эрдэмтэн багш нарын багуудад, тус сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн “Философи, Социологи Политологийн хүрээлэн”-д тус тус төвлөрөн явагддаг.  Тэдгээрийн  үйл ажиллагааг нэгтгэн зохицуулагч гол субъект нь “Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын  ажлын алба” болно.

 

Эрдэм шинжилгээний бодлого

Сургуулийн  эрдэм шинжилгээ, судлагааны ажлын хүрээнд гадаад, дотоодын  хамтран  ажиллагч эрдмийн байгууллага, хамтлагуудтай явуулж байгаа судалгаа шинжилгээний төслүүд хамрагддаг.
Энэ бүхнийг ерөнхийд нь  уялдуулан зохицуулах ажлыг сургуулийн Эрдмийн зөвлөл гүйцэтгэдэг бөгөөд уг зөвлөл сургуулийн сургалт эрдэм шинжилгээний хэтийн төлөв, хөгжлийн  асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах, эрдэм шинжилгээний ажлын тайлан хэлэлцэх, цаашдын  зорилго чиглэлийг тодорхойлох, дүгнэлт гаргах зэргээр ажилладаг.
Эрдмийн зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны батлагдсан журамтай.Тус сургуулийн бүтцэд хийгддэг  эрдэм шинжилгээний ажил төвлөрдөг үндсэн нэгж болох “Философи, Социологи, Политологийн Хүрээлэн” нь 24 жил тасралтгүй ажиллаж ирэхдээ “Философи, Социологи, Политологи” дөрвөн цуврал,”Монголын философичдын симпозиум” найман цуврал, ОУСДС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг” 5 дэвтэр, “Чингис хаан судлалын үндэсний симпозиум”-ын 3 цуврал  тус тус эрхлэн гаргасан байна.

Тус сургуулийн харьяа эрдэм шинжилгээний гол  байгууллага “Философи, Социологи, Политологийн Хүрээлэн” нь одоо “Дэлхийн философийн холбоо/FISP/-ны жинхэнэ гишүүн бөгөөд уг холбооны олон улсын байнгын ажиллагаатай сайт /fisp.org/-п өөрийн дэлгэрэнгүй сайтыг англи хэл дээр тогтмол ажиллуулж байна.  түүний линк нь: fisp.org+national members-mongolian institute of Philosophy sociology, political science  гэж холбогддог бөгөөд google дээр байрладаг. Тус хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэлүүд нь:

  • Сургуулийнхаа эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн дагуу судалгааны ажил гүйцэтгэх,
  • Төр, хувийн хэвшил, иргэний  нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж хурал, зөвлөгөөн, семинар, олимпиад зохион байгуулах,
  • Бакалаврын зэргийн оюутан, магистрант, докторантуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, захиалгат судалгаанд оролцуулах,
  • Судалгааны ажлын арга зүй боловсруулах, хээрийн судалгаа явуулах, судалгааны мэдээллийн бааз бүрдүүлэх, “мэдээллийн банк” байгуулах,
  • Эрдэм шинжилгээний гадаад хамтын ажиллагаа зэрэг болно.

Үүний зэрэгцээ тус сургуулийн үндсэн тэнхим,  лабораториудын оролцоотойгоор гүйцэтгэж байгаа судалгаа шинжилгээний ажлын чиглэлүүд гэвэл:
Олон  улсын харилцааны орчин үеийн чухал асуудлууд ба Монгол Улсын гадаад бодлого,Олон улсын байгууллагууд, тэдгээрт Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагаа, Зүүн Ази, зүүн хойд Азийн бүс нутаг ба Монгол Улсын оролцоо, байр суурь Их гүрнүүдийн гадаад бодлого ба Монгол Улсын аюулгүй Орчин үеийн дипломатын ухааны онол, практикийн асуудлууд, Монгол улсын эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Орчин үеийн Монгол улсын эрх зүйн шинэчлэлтийн үйл явц, Эдгээр сэдэвт судалгаанууд нь тус сургуулийн мэргэжлийн тэнхимүүдийн профессор, багш нарын оролцоотой явагдаж байна.

 СУДАЛГААНЫ БАГУУД, ТЭДГЭЭРИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 ОУСДС-ийн бүхий л үйл ажиллагааны  найдвартай үндэс суурь нь бидний тасралтгүй эрчимтэйгээр эрхлэн явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа болж байдаг юм. Манай эрдэм шинжилгээний үйл ажиллагаа нь дараах судалгааны гол багуудаас бүрддэг билээ. Үүнд:

Нэгдүгээрт: “Монгол нийгмийн судалгааны баг” .  Энэ багт манай сургуулийн эрдэмтэн, Философийн шинжлэх ухааны доктор профессор Д.Дашпүрэв, Философийн ухааны доктор, профессор Д.Ганболд, Түүхийн ухааны доктор, профессор Б.Лааган  нар оролцож, монгол нийгмийн түүх, соёл, оюун санааны амьдралын өргөн хүрээтэй асуудлуудыг судалж, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүдийг хэвлүүлсэн байна.  “Монгол нийгэм”-ийг философи социологий үүднээс цогцолбороор авч үзэж байгаа. Энэ судалгаа нь 1990 оны өөрчлөлтөөс хойших монголын нийгэмд хийгдэж байгаа биеэ даасан суурь судалгаа болно. Энэ судалгааны гол үр дүн нь “Монгол нийгэм” гэдэг эрдэм шинжилгээний нэг сэдэвт /монограф/ зохиол болж байна. / Номын зургийг оруулав

Хоёрдугаарт: “Монгол нийгмийн модернизацийн үе шатууд”-ын  судалгааны баг.  Энэ суурь судалгааны ажилд тус сургуулийн багш нараас гадна ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн “Түүхийн философийн лаборатори” –ийн эрдэмтэн Ю.В.Олейников, В.Г.Федотова нар оролцож олон жил хийгдсэн суурь судалгааны ажлын үр дүнд “Монгол нийгмийн шинэчлэлтийн үе шатууд” нэг сэдэвт /монограф/ зохиол хэвлэгдэн гарч, нийтийн хүртээл болж байна.  мөн зохиол нь орос хэл дээр АНУ-д хэвлэгдэж amazon.com  сүлжээгээр тараагдаж, гадаадын олон орны эрдэмтдийн хүртээл болсоор байгаа билээ. Мөн Монгол улсын Шинжлэх ухааны академи, Философийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монголын философичдын өв” цувралын III боть болон хэвлэгдсэн.

Судалгааны энэ багийн албан ёсны удирдагч нь  Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэв бөгөөд  мөн  манай сургуулийн багш, түүхийн ухааны доктор/Ph.D/ Б.Лааган, докторант Д.Алтанлиш, профессор Д.Нарандулам нар оролцсон болно.
Гуравдугаарт: Тус сургуулиас эрхлэн  явуулж ирсэн “Монголчуудын философи сэтгэлгээний  түүхийн судалгаа” бол манай эрдэмтэн, багш нарын эрдмийн бүтээлч үйл ажиллагааны нэг чухал чиглэл мөн. Судалгааны энэ багийг тус сургуультай олон жил  хамтран ажилласан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн  профессор, философийн шинжлэх ухааны доктор Тү. Өлзий бөгөөд энэ судалгааны багаас гаргасан эрдэм шинжилгээний  гол  бүтээл “Монголын философийн товч түүх” бөгөөд энэ ажил БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооноос  эрхлэн гаргасан “Гадаадын монголч эрдэмтдийн бүтээлийн чуулган” нэртэй  сонгодог бүтээлүүдийн 14 дүгээр боть болж хэвлэгдсэн ба япон улсад япон хэл дээр, АНУ-д орос хэл дээр тус тус хэвлэгдэн дэлхий нийтийн хүртээл болж байна.

Эрдэм шинжилгээний   энэ багийн нөгөө томоохон хэмжээний ажил нь Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвийн англи хэл дээр бичиж АНУ-д хэвлүүлсэн “Монгол ухаан: Монголын соёл, философийн мөн чанар” нэртэй нэг сэдэвт /монограф/  томоохон хэмжээний  зохиол юм. Энэ судалгааны ажилд манай сургуулийн  багш, Философийн ухааны доктор, профессор Н.Эрдэнэтунгалаг, докторант Д.Алтанлиш нар оролцон ажиллаж байна.
Дөрөвдүгээрт:  Сүүлийн хориод жил тус сургуулийн эрдэмтэн, профессор багш нарын тогтвортой  явуулж байгаа судалгааны ажил бол “Өнөөгийн монгол улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт судалгаа юм. Энэ судалгааны эхний шат нь  “Ардчилал, зах зээлийн үеийн монгол улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа” байсан бөгөөд одоо энэхүү судалгааны багийг докторант Д.Маргад-Эрдэнэ удирдаж  байгаа бөгөөд энэ судалгааны багт доктор /Ph.D/ А.Батсайхан, дипломатч  Д.Амарсайхан, Түүхийн ухааны доктор, профессор Б.Гончигсүрэн нар ажиллаж байна. Энэ багийн судалгааны ажлын үр дүн болох хамтын бүтээл 2021 оны хичээлийн жилийн 2-р хагаст хэвлэгдэн  гарах төлөвлөгөөтэй байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛУУДЫН  ҮЕЭР…