ОУСДС

Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.

ФИЛОСОФИ

Монголын нийгмийн амьдралд философийн үүднээс судлууштай байсан түүхэн үзэгдлүүд

Монголын нийгмийн амьдралын түүхэн замналыг философийн үүднээс задлан шинжилж байсан нь тун бага. Тийм ч учраас 2000 гаруй жилийн түүхтэй монголын нийгмийг эдүгээ болтол нүүдэлчдийн нийгэм, уламжлалт нийгэм гэсэн түүхфилософийн ухагдахууны харьцаан дээр төдийлөн гүнзгий авч үзэж байсангүй

Марксист философийн байр сууринаас ХХ зуунд судалсан хүмүүс “монголын феодализм”, “түрүү үеийн феодализм”, “хөрөнгөтний биш хөгжлийн замнал”, монголын социалист нийгэм” гэх мэтээр асуудалд хандаж байсны онолын гол баримтлал нь “формацын онол” байсан. Гэтэл энэ онолоор “монгол нийгэм”ийн түүхэн замналыг бодитой тайлбарлах боломж хязгаарлагдмал

Зарим судлагчид “монгол нийгэм” бол ерөөсөө “нүүдэлчдийн нийгэм” учраас ХХ зууны 60-аад он хүртэл суурьшаагүй, тэгэхлээр иргэншээгүй, иймд нүүдэлчдийн иргэншил /nomadic civilization/ гэж юм байдаггүйтэй адил монголчуудад иргэншил /civilization/ байхгүй хэмээдэг. Энэ үзлийн үндсэнд хэдийгээр иргэншил гэдэг ухагдахууны тодорхойлолт, шалгуурын талаарх зарим маргаантай асуудал байдаг ч гол нь “монгол нийгэм” –ийг философийн үүднээс сайтар судлаагүйгээс гарсан төөрөгдөл бий. Энэ нь орчин үеийн монгол нийгмийн үзэгдлүүдийг философийн үүднээс авч үзэхэд ч нөлөөлдөг

Энэ дараалалд логик ба түүхэн холбоо уялдаа байхгүй гэдгийг тэмдэглэе.

 

Нэгдүгээрт: монголын уламжлалт нийгмийн шинж чанар, уг нийгмийн уламжлалт үнэт зүйлс хийгээд уламжлагдан хадгалагдаж ирсэн бахархалт зүйлс, монголын уламжлалт нийгмийн амьдралын утга учрын философи агуулга,

 

Хоёрдугаарт: монгол иргэншлийн онцлог хэв шинж, тэр нь азийн адил төстэй орнууд болох энэтхэг, хятад, японы иргэншлүүдээс ямар ялгаатай, юугаараа төсөөтэй болон монгол иргэншлийн агуулга, хэв шинж нь олон зууны туршид хэрхэн уламжлагдан хадгалагдаж ирсэн ба түүхэн цаг үеийн нөлөөгөөр яаж хувьсан шинэчлэгдэж байсан,

 

Гуравдугаарт: монгол соёл, ялангуяа монголчуудын оюуны соёлын философийн асуудлууд. Энэ хүрээнд монголын философийн түүхийн асуудлууд багтана

Хуучин социалист тогтолцооны үед монгол улс нь ЗХУын дагуур орон болж байх үест монголын үндэсний соёлын хоёр мянга гаруй жилийн өв санг, ялангуяа Чингис хааны байгуулсан Их монгол гүрний үеийн иргэншил, соёлын олон үнэт зүйлийг гүн гүнзгий судалдаггүй байв. Тийм ч учраас ХХ зуунаас өмнөх монголчуудын философи сэтгэлгээг үндсэндээ буддизм, түүний түүхээр ноёрхуулах байдалтай авч үздэг байвГэтэл ламанизмын шашны философийн зэрэгцээ монголчуудад эртнээс үүсвэрлэн бүрэлдэж, зууныг дамжин боловсорч ирсэн өвөрмөц маягийн философидолт байсныг үгүйсгэх аргагүй юм. Энэ хүрээнд цаашдаа философичдын судалж үзүүштэй олон асуудал байна

 

Дөрөвдүгээрт: монголчуудын улс төрийн үзэл санаа, төрийн онол, төрт ёс ба хууль цаазын философийн асуудлууд. Энэ хүрээнд зөвхөн түүхэн уламжлалын төдийгүй түүний орчин үеийн чухал ач холбогдол бүхий хэрэглээний чанартай философийн асуудлууд ч байдаг. Тухайлбал, монголчуудын төрт ёсны гол зарчмууд нь монголчууд, монгол угсаатан ба монгол үндэстний урт удаан оршин тогтнолын төлөөх тэмцлийн үзэл санаанд тулгуурлан томьёологдож, амьдралд хэрэгжиж ирсэн байна

 

Тавдугаарт: монголчуудын уламжлалт үйлдвэрлэл, материаллаг баялгийг бүтээх болон түүний хэрэглээнд хандах байдлын нийгэмфилософийн асуудлууд. Эд баялгийн өмчлөлийн харилцааны өвөрмөц соёлын философи үзэл санаа. Эдгээр нь орчин үеийг хүртэл хэрхэн уламжлагдаж, хувьсан хадгалагдаж ирэхдээ амьдралыг үзэх философийн сэтгэлгээнд нь хэрхэн нөлөөлж ирсэн байдал

Энд цухас дурдагдсан асуудлуудыг орчин үеийн философийн янз бүрийн чиглэл, онол, үзэл баримтлалуудын үүднээс судлан шинжилбээс философийн ертөнцөд багагүй ач тустай байх болов уу гэж үзнэ.