ОУСДС-ийн хичээлийн байр хоорондоо холбоотой 5 ба 6 давхар 2 байраас бүрддэг бөгөөд 5 давхар хичээлийн 1-р байр 2002 онд, 6 давхар хичээлийн 2-р байр 2012 онд тус тус ашиглалтанд орсон.
Хоёр давхар бие даасан үйлдвэрлэлийн зориулалттай нэг объект, суралцагчдын нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар өөрчлөн тохижуулсан орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөлтэй 4 өрөө байрнаас бүрдсэн объекттай, хөдөө орон нутагт аялал жуулчлалын баазын зориулалтаар байгуулж буй эзэмшлийн газартай юм.
Эдгээр барилга, байгууламжуудын архитектор төлөвлөлт болон зураг төсөл нь сургалтын байгууллагын зориулалтаар хийгдэж баригдсан болно. Тус сургууль нь зөвхөн нэг ээлжээр ажилладаг бөгөөд суралцагсдынхаа тоотой харьцуулахад сургалтын зай талбай, орон байр бүрэн хүрэлцээтэй. Тухайлбал, Хичээлийн I байрны 1 дүгээр давхарт лекцийн танхим 104 нь 60 м.кв /10м хбм/ талбайтай, онлайн хичээлийн зориулалтаар тоноглогдсон 103 тоот өрөө нь 15м.кв /Зм х5м. Хичээлийн I байрны 2 дугаар давхарт хичээлийн өрөө №208 нь 42м.кв /7м хбм/, лекцийн заал №209 нь 90 м.кв /6м х15м/, 3 дугаар давхарт лекцийн заал 316 нь 60 м.кв /10м хбм/. Сургуулийн II байрны 1 дүгээр давхарт спорт заал, 2 дугаар давхарт нийтийн хурлын заал, 128м.кв /8м х16м/. 3 дугаар давхарт эрдэм шинжилгээний хурлын танхим, 4, 5, 6 дугаар давхарт гадаад оюутны байр буй.