Ерөнхий захирал. Д.Дашпүрэв
Философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/ профессор, Монгол Улсын гавъяат багш
Таны ирээдүй Олон улс судлалын дээд сургуулиас эхэлнэ. Оюутан таны эрдмийн замд сайн сайхныг хүсэж энэ сургуульдаа амжилттай суралцаж төгсөхийг ерөөе.
1996 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ жил 25 дэх жилдээ оюутан элсүүлж байна. Манай сургуулийн сургалтын агуулга нь орчин үеийн түвшинд зохиогдсон бөгөөд Олон улсын харилцаа, Эрх зүй, Философи, Эдийн засаг, Худалдаа, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал, Олон улс-орон судлал, Сэтгүүл зүй, Улс төр судлалын мэргэжлээр төрөлжсөн сургалт явуулдаг тул өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй болохын зэрэгцээ хоёроос доошгүй гадаад хэл эзэмшин төгсөх нөхцөлөөр хангагдсан.
Тус сургуулийн төгсөгчид бакалаврын зэргийн сургалтаа амжилттай дуусгасны дараа үргэлжлүүлэн магистрантурт дэвшин суралцах боломжтой.
Сургууль нь Олон улсын харилцаа, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын мэргэжлээр магистрын зэргийн сургалт явуулж байна. Мөн философи, социологи, политологийн ухаанаар докторантурт элсэж тус сургуулийн дэргэдэх Дэлхийн философийн холбооны гишүүн Философи, Социологи, Политологийн хүрээлэнд ажиллаж, дэлхийн нэрт философичдоос бүрдсэн олон улсын Эрдмийн зөвлөлд англи, герман, франц, япон, орос, хятад хэлний аль нэгээр бичсэн эрдмийн ажлаа хэлэлцүүлэн философи, социологи, политологийн салбарын доктор/Рh.D/ зэрэгтэй эрдэмтэн болно .
Жилээс жилд өргөжин хөгжиж байгаа Олон улс судлалын дээд сургуульд суралцаж даяаршлын үеийн хүмүүнлэгийн түгээмэл мэргэжил эзэмшин, шинэ цагийн боловсролтой хүн болохоор шийдвэр гаргаж байгаа бол та хэзээд баяр баясгалантай, итгэл дүүрэн амьдарч явах болно гэдгийг баттай хэлэх байна.
Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.
“Бүх талын цогц боловсролтой , гадаад хэлний мэдлэг, мэдээллийн технологийн ололтыг ашиглах өндөр чадвхи бүхий дэлхийн жишигт нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.”
Олон улс судлалын дээд сургууль /ОУСДС/ нь Монгол улсад Олон улс судлал,Олон улсын харилцааны чиглэлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэхээр 1996 онд байгуулагдсан анхны бие даасан сургууль юм. “Дэлхийн философийн холбоо”-ны жинхэнэ гишүүн, “Олон улсын Монгол судлалын холбоо”-ны гишүүн сургууль. 2022 онд 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Зах зээлийн нийгмийн хэрэгцээт түгээмэл мэргэжлээр сургалт явуулж ирсэн 27 жилийн туршлагатай.
ОУСДС нь сургалтын зориулалтаар баригдсан хичээлийн хоёр корпустой. Орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон анги танхимуудтай. Гадаад хэлний лингафоны кабинет, хуулийн кабинет, орон судлалын танхим, дуу хөгжим урлагийн болон оюутан залуусын бие бялдарыг хөгжүүлэх фитнес заалтай, Нийслэл хотын төвд Засгийн газрын ордоны хойно их дээд сургууль,соёл, ШУ-ны байгууллагууд төвлөрсөн бүсэд байралдаг тул их хотын хөгжил дэвшлийг мэдэрч хөл нийлүүлэн алхаж цаг хугацаа хэмнэх давуу талтай.
Эх орондоо төдийгүй Гадаадын олон оронд ном бүтээл нь хэвлэгдэж, дэлхийд танигдсан эрдэмтэн профессор, ШУ-ны доктор Гавьяат багш нар, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, дипломатчид хичээл заадаг. Мөн АНУ, БНХАУ, Япон, ОХУ зэрэг орноос мэргэжилтэн багш нар ирж ажилладаг тул тухайн орны хэл соёл, харилцаанд илүү суралцаж өндөр боловсрол эзэмшдэг.
ОУСДС-н эрдэмтэн багш нар оюутан суралцагчиддаа зориулсан орчин цагийн сургалтын агууллага арга барилтай ном товхимол олноор бүтээхийн зэрэгцээ манай эрдэмтдийн бүтээлүүдээс англи, япон, орос хэл дээр хэвлэгдэн гарч дэлхийн эрдэмтдийн оюуны хүртээл болж байна.
Манай багш Философын ШУ-ны доктор Д.Дашпүрэвийн удирдсан баг хамт олны олон бүтээл гадаад оронд хэвлэгдсэн бөгөөд “The Mongolian mind” ном АНУ-д 3 дахь удаагаа хэвлэгдэн “Amazon books” сүлжээний мэдээллээс үзэхэд одоогийн байдлаар сая гаруй хүнд хүрч түгээгдэн нийтийн хүртээл болсон байна.
Уг бүтээлүүд Америкийн amazon.com сайтад тоймлон нийтлэгдсэн байдаг.
Тус сургууль нь Олон улсад хүлэн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. Оюутанууд эхний жилдээ ШУ-ны суурь хичээлүүдийг үзэж судлах бөгөөд дараагийн жилдээ сонгосон мэрэгжлийнхээ суурь хичээлийг үзнэ. 1-р ангиасаа Англи хэлийг сурах бөгөөд 2-р ангидаа өөр гадаад хэл сонгон суралцаж төгсөхдөө 2-с доошгүй гадаад хэл сурч төгсдөг давуу талтай. Төгсөх ангидаа “дипломын ажил” бичиж хамгаалана. Энэ нь оюутануудад сэдвийн судалгаанд бие дааж ажиллах чадварыг олгодог.
Сургуулийн дэргэд “Философи Социологи Политологийн Хүрээлэн”, “Шинэ мянган” сонин, аялал жуулчлалын бааз зэрэг байгууллагууд ажилладаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд багш, оюутнууд өргөнөөр оролцож эрдэм шинжилгээ судалгааны ажлын дадлага эзэмшиж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байдаг онцлогтой.
Түүнчлэн хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж мэргэжлийн ажлын дадлага олох зорилгоор Япон улсад цалинтай дадлагад хамрагддаг.
Тус сургууль нь Олон улсын харилцааны мэргэжилтнийг бэлтгэхдээ бакалавр, магистр, докторын зэргийг тасралтгүй сургалтаар эзэмшүүлдэг.
Олон улсын харилцаа, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлийн мэргэжлээр сурч буй оюутнуудын орчин үеийн боловсролд шаардлагатай латин, кирилл бичгийн хурдан бичиг-стенографийг тусгай хөтөлбөрөөр сургаж эзэмшүүлдэг.
Монгол ба Англи хэлний Стенографийн сурах бичгийг анх удаа Монгол хэл дээр хэвлэн гаргасан бөгөөд тогтмол хугацаанд олимпиад зохион явуулдаг уламжлалтай. Мэргэжлийн онцлогоос хамааран төгсөгчдийн олонх нь төрийн байгууллагад ажилладгийг харгалзан ОУСДС нь уламжлалт босоо монгол бичгийг нэмэлт хөтөлбөрөөр нийт оюутнуудад сургаж байна.
Сургуульнь 20 мянга гаруй ном бүхий номын сан, уншлагын бие даасан танхимтай. Манай номын сан нь өөрийн сургуулиас хэвлэн гаргасан ном гарын авлагаар фондоо тогтмол баяжуулдаг.
Сургууль нь Олон улсын харилцааны түүх 1,2- р боть, Орчин үеийн дипломати , Эдийн засгийн дипломати, Нийгмийн психологи, Монгол нийгэм , Монголын нийгмийн шинэчлэлийн үе шатууд зэрэг ном сурах бичгийг олноор гаргасан бөгөөд эдгээр ном товхимолуудыг бусад их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд өргөнөөр ашиглаж байна.
ОУСДС –ын эрдэм шинжилгээний байгууллага болох “Философи Социологи Политологийн Хүрээлэн”-гээс эрхлэн оюутнуудын мэргэжлийн хичээлийн ном товхимлыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн хэвлэн нийтэлж, сургалтад ашиглуулдаг. /веб сайтын Эрдэм шинжилгээний ажил хэсгээс үзнэ үү/
Түүнчлдэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад заадаг нийгмийн ухааны сурах бичигт анх удаа “Олон улсын харилцаа” сэдвээр бие даасан бүлгийг бичиж оруулсан нь Олон улсын харилцаа, Олон улс судлалын чиглэлийн мэргэжлийн талаар ойлголт өгөх зорилго амжилттай хэрэгжиж байна.
ОУСДС нийт төгсөгчид бүр бакалаврын зэрэг горилсон дипломын ажил бичихдээ эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дипломоо хамгаалдаг нь төгсөгчдөд Эрдэм шинжилгээ-судалгааны дадлага олгодог. Тус сургууль нь багш, оюутнуудын илтгэлийг нэгтгэсэн “Эрдэм шинжилгээний бичиг” нэртэй цувралыг хэвлэн нийтийн хүртээл болгож хэвшсэн.
ОУСДС нь 2000 оноос хойш тасралтгүй төгсөлт хийсэн бөгөөд манай төгсөгчид мэргэжлээрээ Монгол Улсын Аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын ажлын алба, яам тамгын газрууд, банк санхүү бизнесийн салбарт хариуцлагатай ажил хийж байна. Түүнчлэн Монгол Улсаас гадаад оронд суугаа тухайлбал, Япон, Франц, Куба, БНСУ-д Монгол Улсын элчин сайдын яаманд манай төгсөгчдөөс мэргэжлээрээ ажиллаж байна.
ОУСДС нь өөрийн орны оюутан залуусыг сургахын зэрэгцээ гадаадын олон орны оюутнуудыг сургасан. Тухайлбал, Орос, Хятад, Чех, Япон улсын оюутнууд сурч төгссөн бөгөөд одоо ОХУ, БНХАУ, Япон улсаас оюутан суралцаж байна./Гадаад хамтын ажиллагааны хэсгээс үзнэ үү./
Тус сургуулийг төгсөгчдөөс өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.