ОУСДС

Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.

Элсэлт авах журам

Олон улс судлалын дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

  1. Олон улс судлалын дээд Сургууль (цаашид ОУСДС гэнэ)-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2024 оны 04 дугаар сарын 12-ний өдрийн А/170 тоот Босго оноо тогтоох тухай тушаалбусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журам (цаашид журам гэнэ)-ыг баримтална.
  2. Элсэлтийн журам, Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын босго оноо болон холбогдох бусад мэдээллийг ousds.edu.mn элсэлтийн системд байршуулна.
  3. ОУСДС-д гадаадын харьяат иргэнийг элсүүлэх асуудлыг “ОУСДС-д гадаадын иргэнийг суралцуулах журам”-аар зохицуулна.

Хоёр. Элсэлтийн комисс

  1. Элсэлтийн комиссын дарга элсэлтийг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангаж ажиллах бөгөөд журмаар зохицуулаагүй асуудлыг комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Гурав. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

  1.   ОУСДС-д элсэхийг хүссэн иргэд энэхүү журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.
  2. Бүртгүүлэгч нь хүснэгт 1-д дурдсан хөтөлбөрөөс сонголт хийнэ.
  3. Ур чадварын шалгалттай хөтөлбөрийг сонгосон бүртгүүлэгч ур чадварын шалгалт өгнө.
  4. Бүртгүүлэгч нь БҮТ-ийн хүчинтэй батламжтай, эсвэл 2024 онд ЭЕШ өгсөн байна.
  5. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн БШУЯ-ны сайдын 2021оны 10 дугаар сарын 06-ны А/347 тоот тушаалаар баталсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох журам”-ыг баримтална.

Дөрөв. Элсэгчийг бүртгэх

  1. ОУСДС-д элсэхийг хүссэн иргэд, цахим хэлбэрээр https://ousds.edu.mn  системд болон өөрийн биеэр сургууль дээр ирж  бүртгүүлнэ.
  2. Бүртгэл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.
  3. Бүртгүүлэгч нь системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулна.
  4. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх асуудлыг ОУСДС хариуцахгүй.
  5. Элсэхээр бүртгэгдсэний дараа тус сургуульд тэнцсэн эсэхийг хянаад 1 өдрийн дараа цахим хуудсаар хариу өгнө.

Тав. Элсэгчийг шалгаруулах

  1. Бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн болон бусад мэдээллийг БҮТ-өөс элсэлтийн системд татан авч, холбогдох тооцооллыг хийж, 1 өдрийн дараа мэдээлнэ.
  2. Бүртгүүлэгч нь дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэж, албан ёсны эрх бүхий байгууллагаас олгосон батламж, сертификат, баримт бичигт үндэслэн элсүүлнэ. Үүнд:
  3. БШУЯ-наас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн, Улсын олимпиадад оролцсон ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг шууд элсүүлнэ.

Зургаа.  Элсэгчдэд олгох хөнгөлөлт, тэтгэлэг

  1. БШУЯ-наас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-3-р байрт шалгарсан элсэгчийн сургалтын төлбөрийн 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
  2. Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн бол,
  3. Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан бол,
  4. Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан бол,
  5. Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан  бол тус тус хөнгөлөлт үзүүлнэ.

Долоо. ЭЕШ-гүйгээр бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны  өдрийн А/143тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.4.6 дахь заалтын шалгуурыг хангасан иргэнээс ЭЕШ шаардахгүй элсүүлнэ.
  2.   Журмын 9.1-д заасан иргэн https://ousds.edu.mn сайтын бүртгэлийн хэсэгт бүртгүүлнэ. Бүртгэл  2024 оны 06 дугаар сарын 20-нд  эхэлнэ.  Цахим бүртгэл : http://ousds.edu.mn -р бүртгүүлнэ.
  3.  Бүртгүүлэгч нь тус журмын хүснэгт 1-т заасан бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрийн жагсаалтаас сонгон бүртгүүлнэ.
  4. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд шаардлагатай мэдээллийг оруулж, элсэх хүсэлтээ гаргаж, бүртгэлийн хураамжийг төлнө.
  5. Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд: 
  6. .Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг
  7.  Өмнө нь эзэмшсэн боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаад хэл дээр бол Монгол хэл рүү орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна)
  8.  Элсэх эрх олгох үйл ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулна.
  9.  Суралцахаар тэнцсэн хариу авсан элсэгч хөтөлбөрийн 0.5 буюу хагас багц цагийн төлбөрийг төлж суралцах эрхээ баталгаажуулна. Элсэх эрхээ цуцлах тохиолдолд төлбөрийг буцааж олгохгүй. ОУСДС-д суралцахаар тэнцсэн хариу авсан элсэгч цахимаар болон сургууль дээр ирж Суралцах эрхийн бичгээ авна.
  10.   Хичээл дүйцүүлэхтэй холбоотой асуудлыг “ОУСДС-д хичээл дүйцүүлэх журам”-аар зохицуулна.

Найм. Бусад

  1. Орон нутгаас элсэгчдийн  элсэлтийг нэмэлтээр уламжлалт хэлбэрээр 8 дугаар сарын 20 хүртэл зохион байгуулна.
  2. Бүртгүүлэгч нь энэхүү элсэлтийн журамтай биечлэн танилцсан байх үүрэгтэй.
  3. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол маргааныг элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

Сургалтын Хөнгөлөлт, Тэтгэлэгт хөтөлбөр

Энэ хичээлийн  жилд элсэхээр бүртгүүлсэн  эхний 20 элсэгчийг сургалтын төлбөрөөс  1 сая / нэг сая / төгрөгөөр  хөнгөлнө.

  • Тус сургуульд суралцахаар тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20-ны дотор төлбөл хугацаанаас хамаарч 500 мянган төгрөг хүртэл хөнгөлнө. 
  • Тус сургуульд суралцах ” Эрхийн бичиг ” авсан элсэгчийг  шууд элсүүлнэ.
  • Урлаг спортын авьяастай бол оноо харгалзахгүй элсүүлнэ.

Сургуулиас оюутанд үзүүлэх тэтгэлэг:

  •  Жил бүр хаврын улирлын төгсгөлд  тодорхой хугацаанд  сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
  • 4 улирал дараалан “онц сайн суралцаж эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж байр эзэлсэн  оюутанд Захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.
  • Урлаг спортын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутанд үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг олгоно.

Төрөөс үзүүлэх хөнгөлөлтүүд:

  • Сургалтын зээлийн  сангийн буцалтгүй тусламж, зээлэнд хамрагддаг.
  • Бүтэн өнчин болон  хөгжлийн  бэрхшээлтэй  суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна.
  • Хөдөө орон нутгаас /500 км-с хол газраас/ ирж суралцагчийн  өвлийн амралтын замын зардлыг олгоно.

Шилдэг оюутнууд дараах тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой:

  • МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • “Оюу толгой” компанийн тэтгэлэг
  • Азийн сангийн тэтгэлэг
  • “Монгол-Тайван” төвийн тэтгэлэг 
  • Зориг сангийн тэтгэлэг
  • Хаан банкны тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • Хас банкны тэтгэлэг….зэрэг болно.

    Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтад өрсөлдөх боломжтой.