Их, дээд сургуулийн хүний нөөцийн хөгжил бол юуны өмнө эрдмийн оюун ухааныг хөгжүүлэх концепци юм. Үүний тулд их, дээд сургууль болгон өөрийн өвөрмөц арга барил, түүндээ нийцсэн тогтолцоотой байдаг. Бид өөрсдийн туулсан богино хугацаа буюу өнгөрсөн 25 жилдээ хичээн зүтгэсээр тодорхой үр дүнд хүрч байна гэж үзэж байна.