ОУСДС

Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.

Анги танхим

        ОУСДС-ийн хичээлийн байр хоорондоо холбоотой 5 ба 6 давхар 2 байраас бүрддэг бөгөөд 5 давхар хичээлийн 1-р байр 2002 онд,

 6 давхар хичээлийн 2-р байр 2012 онд тус тус ашиглалтанд орсон. Сургуулийн хичээлийн байрыг сургалтын зориулалтаар шинээр барьж ашиглалтанд оруулсан.

  Сургууль нь хоёр давхар бие даасан үйлдвэрлэлийн зориулалттай нэг объект, суралцагчдын нийтийн хоолны үйлчилгээний газар, болон хөдөө орон нутагт аялал жуулчлалын баазын зориулалтаар байгуулж буй эзэмшлийн газартай юм. 

   Эдгээр барилга, байгууламжуудын архитектор төлөвлөлт болон зураг төсөл нь сургалтын байгууллагын зориулалтаар хийгдэж баригдсан болно. Тус сургууль нь зөвхөн нэг ээлжээр ажилладаг бөгөөд суралцагсдынхаа тоотой харьцуулахад сургалтын зай талбай, орон байр бүрэн хүрэлцээтэй. Тухайлбал, Хичээлийн I байрны бүх давхарт 100-60 м,кв талбайтай лекцийн танхим онлайн хичээлийн зориулалтаар тоноглогдсон  өрөөнүүдтэй.  Мөн лингофоны өрөө, мэргэжлийн хичээл заах аргын өрөөнүүд байрладаг.

 Сургуулийн II байрны 1 дүгээр давхарт спорт заал, 2 дугаар давхарт нийтийн хурлын заал, 128м.кв /8м х16м/. 3 дугаар давхарт эрдэм шинжилгээний хурлын танхим, 4, 5, 6 дугаар давхарт гадаад оюутны байр байдаг.