Олон улс судлалын дээд сургууль БНСУ-ын Солонгос судлалын академитай хамтран төсөл хэрэгжүүлнэ.
ОУСДС-уийн Удирдах зөвлөл БНСУ-ын Солонгос судлалын академийн санхүүжилттэй хөтөлбөрийн ажлын албаны гишүүдийн хамтарсан хурлаар хэлээлцээд ОУСДС-ийн бүтцэд “Солонгос судлалын сургалт, судалгааны хүрээлэн” / RESEARCH AND LEARNING INSTITUTE FOR KOREAN STUDIES/-ыг байгуулах шийдвэрийг 2022 оны 6 дугаар сарын 20-нд гаргасан.
Тус хүрээлэнгийн эрхлэх солонгос судлалын төслийн үйл ажиллагааны нээлтийг 2022 оны 6 дугаар сарын 22-нд ОУСДС дээр хийлээ.
Солонгос судлалын сургалт судалгааны хүрээлэнгийн веб сайт нь англи хэл дээр ажилладаг бөгөөд ks.ousds.mn гэсэн хаягаар орж үүзэж сонирхож болно.
Тус төслийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс Солонгос судлалын бакалаврын ангид:
- Солонгос хэл, соёл, уламжлал /2.5кр/,
- Солонгосын түүх /2,5кр/,
- Солонгос –Монголын харилцаа /1,5кр/ хичээлүүд тус тус орох юм.
