Манай төгсөгч нар

ОУСДС-нь 20 удаа төгсөлт хийж 1800 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Манай төгсөгчид мэргэжлээрээ Олон улсын байгууллага, Монгол улсын аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харицааны яам, Хууль зүйн яам, Банк санхүү, бизнесийн салбарт, төрийн болон төрийн бус байгууллагуудад хариуцлагатай  ажил хийж байна. Түүнчлэн Монгол улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яаманд манай төгсөгчдөөс ажиллаж байна. Тухайлбал: Япон, Франц, Куба, БНСУ зэрэг болно.

ОУСДС-нь өөрийн орны оюутануудыг сургахын зэрэгцээ гадаадын олон орны оюутан залуусыг сургаж төгсгөсөн.Орос, Хятад, Чех, Япон улсын оюутанууд суралцаж төгссөн бөгөөд одоо ОХУ, Хятад улсаас оюутан суралцаж байна.

Тус сургуулийн төгсөгчдөөс ахисан түвшинд өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.