ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР

Олон улсын харилцааны докторын зэргийн түвшний сургалт эрдэм шинжилгээний хөтөлбөрийн зорилго.

Тус сургууль 1996 оноос эхлэн "Олон улсын харилцаа' -ны мэрэгжлээр тасралтгүй сургалт явуулж  бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэнүүдийг бэлтгэж ирсэн.Энэ хугацаанд тус сургуулийн эрдэмтэн профессоруудын хүчээр"Орчин үеийн дипломати" /50хх./2007 онд , "Эдийн засгийн дипломати"/50хх/ 2009 онд, " Монгол ба англи хэлний стенографи -татлаас бичиг сурах арга"  2009 онд, "16-19-р зууны олон улсын харилцааны түүх" /60хх./ 2012 онд, "20-р зууны Олон улсын харилцааны түүх " /54хх./2012 онд, "Ардачлал зах зээлийн нөхцөл дахь Монгол улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа" 2006 онд  зэрэг нэг сэдэвт зохиол сурах бичиг , гарын авлагуудыг хэвлэж олон улсын харилцааны сургалтанд тогтмол ашиглаж ирсэн.

Тус сургуулийн докторонтурын сургалт нь олон улсын харилцааны салбарт  эрдэм шинжилгээ-судхлгааны ажил үр бүтээлтэй эрхэлж чадах мэдлэг чадвар, дадлага туршлагатай өндөр зэрэглэлийн  мэргэжилтэн бэлтгэх явдал мөн. ОУСДС нь энэ зорилгоо биелүүлж  чадах өндөр мэргэжлийн  эрдэмтэн -профессоруудын баг бүрдүүлж чадсан билээ.