Олон улсын харилцаа

 

 

      Энэ хөтөлбөрийн “Бакалавр" зэрэг эзэмшихээр суралцагч нь:

-          Ерөнхий эрдэмийн суурь хичээл         -  36 кредит

-          Мэргэжлийн суурь хичээл                     -  30 кредит

-          Мэргэжлийн хичээлүүд                         -  54 кредит

-          Сонгон судлах хичээлүүд                      -  14 кредит

бөгөөд сурадлцагч өөрийн ирээдүйд ямар чиглэлээр ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байгаагаа харгалзан сонгон судлах хичээлээс өөрөө санаачлан сонгон авсан хичээлийнхээ кредитийн жишигээр ерөнхий ба мэргэжлийн суурь хичээлээс болон мэргэжлийн хичээлээсээ кредит хасуулан тооцуулж болно.

      “Олон улсын харилцаа”- ны бакалаврын зэрэгт олон улсын харилцааны түүх, дипломат алба, консулын алба, дипломат ёслол ба протоколын үндэс, дипломат баримт бичиг боловсруулалт, эдийн засгийн дипломати, соёл ба хүмүүнлэгийн харилцааны дипломат бодлого, олон улсын банк-валютын бодлого, геополитикийн үндэс зэрэг нарийн мэргэжлийн хичээлүүдийг судладаг.

      Энэхүү хөтөлбөрөөр “бакалаврын зэрэг” эзэмшсэн суралцагч манай улсын бүх яам, төрийн захиргааны тусгай албад, төрийн мэдлийн компаниуд, аймаг хотуудын захиргааны төв аппаратын гадаад харилцаа эрхлэсэн хэлтэс, тасаг, ажлын албадад гадаад харилцаа, гэрээ - эрхийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхлэдэг тогтсон уламжлалтай. Цаашдаа ажил мэргэжилдээ өсөн дэвшиж олон улсын харилцааны олон шат дамжлагаар өгсөж, олон улсын харилцааны мэргэшсэн, нийгэм – олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, дипломатч, нийгмийн зүтгэлтэн болдог.

         Энэ хөтөлбөрийн цаашдын хандлага:   

       Энэ хөтөлбөрөөр суралцсан төгсөгч нь өөрийн хүсэл сонирхолоор “Олон улсын харилцааны магистр”-ын сургалтанд хамрагдаж болно. Магистрантур сургалт нь 1.5-2 жил. Энэ шатанд суралцагч нь мэргэжлийнхээ дагуу судалгааны ажил хийх онол – арга зүй эзэмшиж, сонирхон сонгосон сэдвээрээ судалгааны ажил бичиж, магистрын зэрэг хамгаалж “Магистр” зэрэг эзэмшинэ.

 

 _ _ _  о О о _ _ _