Хөнгөлөлт, Тэтгэлэгт хөтөлбөр

Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлтүүүд:

  Энэ хичээлийн  жилд элсэхээр бүртгүүлсэн  эхний 20 элсэгчийг сургалтын төлбөрөөс 50 хүртэл      хувиар хөнгөлнө.

  • Тус сургуульд суралцахаар тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20-ны дотор төлбөл хугацаанаас хамаарч 500 мянган төгрөг хүртэл хөнгөлнө. 
  •  хувь хөнгөлнө.
  • Тус сургуульд суралцах " Эрхийн бичиг " авсан элсэгчийг  шууд элсүүлнэ.
  • Урлаг спортын авъяастай бол оноо харгалзахгүй элсүүлнэ.

Сургуулиас оюутанд үзүүлэх тэтгэлэг:

  •  Жил бүр хаврын улирлын төгсгөлд  тодорхой хугацаанд  сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
  • 4 улирал дараалан “онц сайн суралцаж эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж байр эзэлсэн  оюутанд Захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.
  • Урлаг спортын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутанд үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг олгодог.

Төрөөс үзүүлэх хөнгөлөлтүүд:

  • Сургалтын зээлийн  сангийн буцалтгүй тусламж, зээлэнд хамрагддаг.
  • Бүтэн өнчин болон  хөгжлийн  бэрхшээлтэй  суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна.
  • Хөдөө орон нутгаас /500 км-с хол газраас/ ирж суралцагчийн  өвлийн амралтын замын зардалыг олгоно.

Шилдэг оюутнууд дараах тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой:

  • МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • “Оюу толгой” компанийн тэтгэлэг
  • Азийн сангийн тэтгэлэг
  • “Монгол-Тайван” төвийн тэтгэлэг 
  • Зориг сангийн тэтгэлэг
  • Хаан банкны тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • Хас банкны тэтгэлэг....зэрэг болно.

    Эдгээр тэтгэлэгийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөх боломжтой.