Элсэлт авах журам

 

ОУСДС-ийн Удирдах аөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хурлын шийдвэрийн Хавсралт
                                            

                   ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН
                                 ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


1.     Ерөнхий зүйл
1.1   ОУСДС-д 2021-2022  онд оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын А/79 тоот тушаалаар баталсан оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтална.
1.2  Оюутан элсүүлэх ажлыг тус сургуулийн Захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.
1.3  ОУСДС-д элсэхээр бүртгүүлэгч. элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.4  Элсэлтийн журам болон элсэлттэй холбогдолтой нэмэлт мэдээллийг /ousds.edu.mn/ цахим хуудсанд байрлуулна.
2.    Бакалаврын мэргэжлийн ангид бүртгэх, элсүүлэх
2. 1 Бүртгүүлэгч нь энэ журмын хүснэгт №1-д заасан мэргэжлийн ангиудаас сонгож бүртгүүлнэ.
2.2  Элсэгчийг бүртгэхэд  ОУСДС- элсэхэд өгсөн байх ЭЕШ-ийн хичээлийн оноонд тэнцүүлж бүртгэнэ.
2.3  Хяналтын тоонд багтсан элсэгч зохих шаардлагыг хангасан бол эхний жил ерөнхий эрдмийн суурь  хичээл үзэж судлах бөгөөд дараагийн жил мэргэжлийн ангийг сонгон суралцах боломжтой.
3.    Элсэгчдэд тавих шаардлага
3.1  Элсэгч бүрэн дунд боловсрол болон түүнтэй адилтгах боловсрол эзэмшсэн байна.
3.2  Элсэхээр бүртгүүлэгч нь тус сургуулийн мэргэжлээр элсэхэд шаардлагатай хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгсөн байна.
3.3  Элсэгч БШУЯамнаас баталсан 410 -с дээш оноо авсан байна.
3.4  Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн ОУСДС-д элсэх хүсэлт гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих ЭЕШ-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай тодорхойлолт бичиг баримтыг хавсаргасан байна.
4.    Элсэгчдийг бүртгэх
4.1 Элсэлтийн бүртгэлийг 2021 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн дараах цахим хэлбэрээр явуулна.
-    Web: ousds.edu.mn.
-    FB: ousds.mn
-    ОУСДС дээр өөрийн биеэр ирж  103 тоотод  бүртгэнэ.
4.2    Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
-    Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг
-    Суралцагчийн хувийн хэрэг
-    Ерөнхий шалгалтын батламж
-    Иргэний үнэмлэх /хуулбар/
-    Цээж зураг 4%
4.3  ОУСДС дээр биеэр ирж бүртгүүлэх тохиолдолд тус сургуулийн 24 жилийн үйл ажиллагааны туршлага, мэргэжлийн онцлог, судлах хичээл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
4.4  Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн иргэн ОУСДС-д элсэхээр бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролтой дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тодорхойлолтыг хавсаргасан байна.
4.5  ОУСДС-ийн бакалаврын зэргийн мэргэжлийн чиглэлээр хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнөх дээд боловсрол эзэмшихдээ үзсэн хичээлүүдийн 60 хүртэл багц цагийг шилжүүлэн тооцуулж суралцах боломжтой.
5.  Элсэгчдийг шалгаруулах ба мэдэгдэх
5.1  Тус журмын 2-т заасан шаардлагыг хангаж бүртгүүлсэн элсэгчийг сургуулийн Удирдах зөвлөлийн баталсан хяналтын тоонд багтаан мэргэжлийн чиглэлээр нь элсүүлнэ.
5.2  Улс, аймаг, хотын олимпиадад 1-3 дугаар байрт шалгарсан болон шагналт байр эзэлсэн
элсэгчийг  ОУСДС-д элсэхэд тавигдах шаардлага /ЭЕШ-ийн оноо/ хангасан тохиолдолд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
5.3  Элсэлтийн шалгалтанд тэнцсэн эсэхийн тухай хариуг элсэгчийг бүртгүүлсний дараа хянаад утас болон email хаягаар илгээнэ. Мөн сургуулийн мэдээллийн самбарт нэрийг байршуулж мэдэгдэнэ.
6.    Элсэх эрх олгох
6.1    ОУСДС-д суралцах шаардлага хангаж хяналтын тоонд багтсан элсэгчид суралцах “Эрхийн бичиг” олгоно.
6.3    ОУСДС-д  суралцахаар тэнцэж бүртгүүлсэн элсэгчидийг 2021 оны 8-р сарын 25-29-ний хооронд Сургууль дээр өөрийн байрны 103  тоотод бүртгэж, суралцах эрхийн бичиг олгоно. Эрхийн бичиг авахад дараах материалыг эх хувиар нь бүрдүүлсэн байна. Үүнд:
    Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт
    Сурагчийн хувийн хэрэг
    Ерөнхий шалгалтын батламж
    Иргэний үнэмлэх /хуулбар/    4x3 хэмжээтэй цээж зураг 3 хувь
Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
6.4    Эрхийн бичгийг авахад эхний улирлын сургалтын хураамж буюу багц цагийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай.
6.5    Суралцах эрхийн бичгээ аваагүй тохиолдолд элсээгүйд тооцно.
6.6    Хүндэтгэх шалтгааны улмаас суралцах эрхийн бичгээ аваагүй болон мэргэжлийн чиглэлээ солих зэрэг бусад асуудлыг Сургуулийн захиргаанаас томилсон Элсэлтийн комисс тухай бүр нь шийдвэрлэнэ.
7.    Оюутанд үзүүлэх хөнгөлөлт урамшуулал
7.1    Эхний 20 элсэгчийг  сургалтьын төлбөрийн 50%-иар хөнгөлнө.
7.2    Шинээр элсэгчдийн сургалтын төлбөрийг мэргэжлийн ангиас нь хамаарч 500 хүртэлх мянган төгрөгөөр хөнгөлдөг.
7.3    Жил бүр 5, 6 дугаар саруудад ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс нь тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлдэг. /Тухайн үед хөнгөлөлтийн хэмжээг зарлана/
7.4    Үүсгэн байгуулагчийн дэмжлэгээр жил бүр сурлагын өндөр амжилт гаргасан оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. /Журмын дагуу/
7.5   Оюутан 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцаж, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцсон тохиолдолд тухайн улиралд төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
7.6   Төрөөс үзүүлдэг хөнгөлөлтүүд буюу Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлэнд бүрэн хамрагддаг. / Журмын дагуу/
7.7   Мөн гадаадын болон дотоодын улс, олон нийтийн байгууллага, сангуудаас олгогдох тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.
8.    Баклаврын зэргийн дараах сургалтын хөтөлбөр
8.1 Тус сургуулийн төгсөгчид бакалаврын зэргийн сургалтаа амжилттай дуусгасны дараа үргэлжлүүлэн магистрантурт дэвшин суралцах боломжтой.
8.2   ОУСДС нь Олон улсын харилцаа, Олон улсын харилцааны эдийн засаг, Олон улсын худалдааны менежментийн чиглэлээр магистрын, олон улсын харилцааны чиглэлээр докторантрут элсүүлнэ.
8.3   ОУСДС-ийн магистрантурт суралцахад 30%-ийн хөнгөлөлттэй.
8.4   Тус сургуулийн төгсөгчдийг бакалаврын зэргийн дараах хөтөлбөрт буюу магистрын сургалтанд зуучлан явуулахад дэмжлэг үзүүлж эрдэмтэн, доктор профессор багш нарын тодорхойлолт гаргаж өгнө.
9. Бусад.
9.1    Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас ousds.edu.mn нь бүтэн жилийн турш тогтмол ажиллагаатай байж элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.
9.2    Элсэх эрх авсан боловч заасан хугацаанд ирж суралцаагүй тохиолдолд элсэх эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
9.3    Элсэгч элсэх эрхийн бичгийг хүчингүй болгуулсан тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр төлнө.
9.4    Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол ОУСДС-д элсүүлэхгүй, хуурамч бичиг баримтаар элссэн нь тогтоогдсон тохиолдолд хасах болно.

 

                                ОЛОН УЛС СУДЛАЛЫН  ДЭЭД СУРГУУЛЬД
                   2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН  ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР,
                          ӨГСӨН БАЙХ ЭЛСЛЭТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ.


     БАКАЛАВРЫН ЗЭРГИЙН СУРГАЛТ:     ЭЕШ:
    
       1.ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА          Монгол
                                                         Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монголын түүх
                                                         Гадаад хэл
     
       2.ЭДИЙН ЗАСАГ                          Монгол хэл
                                                         Математик
                                                         Нийгмийн тухай мэдлэг эсвэл Гадаад хэл
      
       3.БИЗНЕСИЙН УДИРДЛАГА           Монгол хэл
                                                         Математик
                                                         Нийгмийн тухай мэдлэг эсвэл Гадаад хэл
     
       4.Эрхзүй                                     Монгол хэл
                                                         Гадаад хэл
                                                         Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монголын түүх
      
       5.СЭТГҮҮЛ ЗҮЙ                           Монгол хэл

                                                         Гадаад хэл
     
       6.ХУДАЛДАА                                Монгол хэл-                                  
                                                          Математик
                                                          Нийгмийн тухай мэдлэг эсвэл Гадаад хэл
     
       7.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

                       МЕНЕЖМЕНТ                Монгол хэл
                                                          Гадаад хэл
                                                          Нийгмийн тухай мэдлэг эсвэл Математик
     
       8.УЛС ТӨР СУДЛАЛ                       Монгол хэл
                                                          Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монголын түүх

                                                          Гадаад хэл
      9.ОЛОН УЛС ОРОН СУДЛАЛ            Монгол хэл
                                                          Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монголын түүх
    
      10. ФИЛОСОФИ                             Монгол хэл
                                                          Нийгмийн тухай мэдлэг
  

 

                                                       Сургалтын алба.

                                                           о о о О о о о