Давуу тал
Таны ирээдүй Олон улс судлалын дээд сургуулиас эхлэнэ.
Манай сургуулийн давуу талууд:
- Тус сургууль нь манай улсад анх удаа хувийн өмчийн салбарт Олон улсын харилцааны чиглэлийн дээд боловсролын сургалтыг бие даан явуулж ирсэн онцлогтой. Энэ талаар олон жилийн туршлагатай.
- Засгийн газрын ордоны хойно их дээд сургуулиуд , соёл шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн нийслэл хотын төвд байралдаг тул нийтийн тээврийн хүрэлцээ сайтай.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр агуулгатай сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг.
- Эх орондоо төдийгүй гадаадын олон оронд танигдсан эрдэмтэн, профессор багш нар мэргэжлийн дипломатууд хичээл заадаг.
- Тус сургууль нь Шинэ зууны хөгжлийн түвшинд тохирсон орчин үеийн сургалтын арга барилтай ном сурах бичиг боловсруулж хэвлүүлэн оюутан залуусын хүртээл болгодог
- АНУ,Хятад,Япон, Орос зэрэг орноос мэргэжилтэн багш нар ирж ажилладаг тул тухайн орны хэл, соёл, харилцаанд суралцдаг давуу талтай.
- Хамтран ажилладаг түшиц байгууллагуудад дадлага хийж туршлага хуримтлуулах боломжтой.
- Спортын уралдаан тэмцээн,аялал жуулчлал, эрдэм шинэжилгээний хуралыг уламжлал болгон зохиодог.
- ОУСДС-ийн урлагийн клубт орж амьд хөгжимийн хамтлагт тоглон хөгжмийн боловсрол эзэмших боломжтой.
- Оюутанууд суралцах хугацаандаа үндсэн мэргэжлээс гадна 2-оос доошгүй гадаад хэлийг сурч төгсдөг тул хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай.
- Хамтран ажилладаг гадаадын их дээд сургуульд оюутан солилцоогоор суралцаж мэргэжил дээшлүүлэх боломжтой.
- Тус сургууль нь Олон улс судлал, Олон улсын харилцааны чиглэлээр байгуулагдсан анхны хувийн сургууль бөгөөд 20 гаруй жилийн дадлага туршлагатай.
- Тус сургуулийн төгсөгчдөөс гадаадын их дээд сургуульд суралцагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн манай сургууль "АЗ ЖАРГАЛТАЙ ОЮУТАН" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар:
- Хүссэн гадаад хэлээ сонгон суралцана.
- Дуртай номоо сонгож уншина. Өндөр агуулагатай сургалтын хөтөлбөрөөр хичээлдэг.
- Дэлхий нийтийн түгээтэл мэргэжил эзэмшиж, олон улсын хэл, соёл, харилцаанд суралцана
- Зээлээр суралцах боломжтой.
- Тус сургуулийн оюутанууд Япон улсад цалинтай дадлагад хамрагдана.
- Эхний 20 элсэгчийг сургалтын төлбөрөөс 50 хүртэл хувь хөнгөлөнө.