Улс орны гадаад харилцаа өргөжиж, олон оронтой эдийн засаг, худалдааны талаар төрийн ба хувийн сектор улам олон салбарт хамтран ажиллахын хэрээр олон улсын эрх зүйн зохицуулалтыг сайтар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ, шаардлага гарч байна.

 

Энэ хэрэгцээг ханган биелүүлэхэд хөтөлбөрийн ач холбогдол оршино. Олон улсын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааны өргөн хүрээтэй асуудлуудыг эрх зүйн ухааны үүднээс авч үзэж, зохицуулсан актуудыг бакалаврын сургалтын түвшинд судлаж, эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх явдал хөтөлбөрийн гол зорилго мөн. Тухайн хөтөлбөр нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалт, ялангуяа дипломат ба улс төр эдийн засаг, худалдааны гэрээ хэлэлцээрийг хийх, хэрэгжүүлэх, мөрдөн ажиллах, цуцлах зэргийг агуулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсрогдсон ба цаг үеийн шаардлагуудыг тусган баяжигдаж байдаг.