Сургуулийн танилцуулга

      Тус сургууль нь 1996 онд байгуулагдсан. Олон улс судлал, Олон улсын харилцааны чиглэлээр байгуулагдсан анхны бие даасан сургууль юм. Төрийн ордны хойно их сургуулиуд, соёл шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн Нийслэл хотын төвд байрладаг. Сургалтын зориулалтаар барьж байгуулагдсан хичээлийн 2 байртай. Анги танхимууд нь том саруул талбайтай бөгөөд орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон. Хэлний хичээлийн лингафоны кабинет, компьютерийн лаборатори, гадаад орон судлалын танхим ажилладаг.

        Магадлан итгэмжлэлийн ахисан түвшингийн 2 дахь шатны шалгуурт амжилттай тэнцэж 2021 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн. БШУ-ны Яамны аттестатчилалд амжилттай оролцсон. Монголын их дээд сургуулийн консерциумын гишүүн сургууль юм. ОУСДС нь Олон улсын харилцаа, Олон улсын эдийн засаг, Эрх зүй, Сэтгүүл зүй, Гадаад худалдаа, Гаалийн менежмент, Аялал жуулчлал, Улс төр судлал, Гадаап хэл Олон улс судлал /Англи, орос, япон, хятад, солонгос, франц, испани/-ын чиглэлээр сургалт явуулж байна.

        Сургуулийн дэргэд “Философи, Социологи, Политологи”-ийн Хүрээлэн ажилладаг бөгөөд сургуулийг сургалт-эрдэм шинжилгээний байгууллага болгож хөгжүүлэх зорилго хэрэгжиж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төв нь энэхүү “Философи, Социологи, Политологи”-ийн хүрээлэн болж төлөвшөөд байна. “Философи, Социологи, Политологийн Хүрээлэн“-ээс эрхэлж Монголын философичдын симпозиумыг 2 жил тутамд зохион байгуулж ирсэн. Оюутнууд нь сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоос гадна, дээр дурьдсан симпозиум Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд эрдэмтэн профессор багш нарын хамт өргөнөөр оролцож олон улс судлал, дипломатын ухаан, олон улсын эдийн засаг, эрх зүйн асуудлаар хамтран судалгаа явуулж, сургалтын материалыг баяжуулахын зэрэгцээ шинжлэх ухааны бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байдаг онцлогтой.

       Тус сургууль 1996 оноос эхлэн санаачилж Улсын хэмжээнд дунд сургуулийн ахлах ангийнхныг хамруулан жил бүр “Нийгмийн ухааны олимпиад”-ыг 18 жил дараалан зохион байгуулж байна. Эхний таван жил дангаараа ивээн тэтгэж явуулсан бөгөөд түүнээс хойш БШУЯ-ны ивээл дор зохиож байгаа бөгөөд өдгөө зохион байгуулах хамтран ивээн тэтгэж хариуцан ажилладаг. ОУСДС нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг «Чингис хаан судлалын үндэсний симпозиум»-ыг Чингис хааны менежментийн холбоотой хамтран 3 жил тутам зохион байгуулж ирсэн. ОУСДС-аас эрхлэн эрдэм шинжилгээний ажлын бүтээлүүдийг нэгтгэж хэвлүүлж “Эрдэм шинжилгээний товчоон” ном гаргаж нийтийн хүртээл болгон шинжлэх ухааны эргэлтэд оруулан ажилладаг.

МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

- Засгийн газрын ордны хойно Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төвийн цогцолбор болсон Нийслэл хотын төвд байрладаг.

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр агуулгатай сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг.

- Эх орондоо төдийгүй гадаадын олон оронд танигдсан эрдэмтэн, профессорууд болон мэргэжлийн өндөр зэрэгтэй багш нар хичээл заадаг.

- АНУ, Япон, Хятад, Орос зэрэг орноос мэргэжилтэн багш нар тогтмол ирж ажилладаг тул тухайн орнуудын хэл, соёл, харилцаанд суралцдаг.

- Шинэ зууны хөгжлийн түвшинд тохирсон орчин үеийн сургалтын арга барилтай ном, сурах бичиг боловсруулж хэвлүүлэн нийтийн хүртээл болгодог.

- Хамтран ажилладаг түнш байгуулагуудад дадлага хийж ажлын туршлага хуримтлуулах бололцоотой.

- Спортын уралдаан тэмцээн, аялал жуулчлал, эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохиодог.

- Оюутнууд суралцах хугацаандаа үндсэн мэргэжлээс гадна 2-оос доошгүй гадаад хэл сурч төгсдөг тул хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвар сайтай.

- Тус сургууль нь олон улс судлал, олон улсын харилцааны чиглэлийн анхны хувийн сургууль бөгөөд 20 шахам жилийн дадлага туршлагатай.

- Тус сургуулиас гадаадын их дээд сургуульд суралцагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байдаг.

- Тус сургуулийн төгсөгчид бакалаврын зэргийн сургалтаа амжилттай дуусгасны дараа үргэлжлүүлэн магистрантурт дэвшин суралцах боломжтой.

ТАНЫ ИРЭЭДҮЙ ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИАС ЭХЭЛНЭ.