Мэндчилгээ

Таны ирээдүй Олон улс судлалын дээд сургуулиас эхэлнэ. Оюутан таны эрдмийн замд сайн сайхныг хүсч энэ сургуульдаа амжилттай суралцаж төгсөхийг ерөөе.

1996 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ жил 24 дэх жилдээ оюутан элсүүлж байна. Манай сургуулийн сургалтын агуулга нь орчин үеийн түвшинд зохиогдсон бөгөөд Олон улсын харилцаа, Эрх зүй, Философи, Эдийн засаг, Худалдаа, Бизнесийн удирдлага, Аялал жуулчлал, Олон улс-орон судлал, Сэтгүүл зүй, Улс төр судлалын мэргэжлээр төрөлжсөн сургалт явуулдаг тул өндөр боловсрол, нарийн мэдлэгтэй болохын зэрэгцээ хоёроос доошгүй гадаад хэл эзэмшин төгсөх нөхцлөөр хангагдсан.

Тус сургуулийн төгсөгчид бакалаврын зэргийн сургалтаа амжилттай дуусгасны дараа үргэлжлүүлэн магистрантурт дэвшин суралцах боломжтой.

Сургууль нь Олон улсын харилцаа, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын мэргэжлээр магистрын зэргийн сургалт явуулж байна.

Мөн философи, социологи, политологийн ухаанаар докторантурт элсэж тус сургуулийн дэргэдэхДэлхийн философийн холбооны гишүүн  Философи, Социологи, Политологийн хүрээлэнд ажиллаж харъяа дэлхийн нэрт философичдоос бүрдсэн олон улсын Эрдмийн зөвлөлд англи, герман, франц, япон, орос, хятад хэлний аль нэгээр бичсэн эрдмийн ажлаа хэлэлцүүлэн философи, социологи, политологийн салбарын доктор/Рh.D/ зэрэгтэй эрдэмтэн болно.

Жилээс жилд өргөжин хөгжиж байгаа Олон улс судлалын дээд сургуульд суралцаж даяаршлын үеийн хүмүүнлэгийн түгээмэл мэргэжил эзэмшин, шинэ цагийн боловсролтой хүн болохоор шийдвэр гаргаж байгаа бол та хэзээд баяр баясгалантай, итгэл дүүрэн амьдарч явах болно гэдгийг баттай хэлэх байна.

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.

 

Ерөнхий захирал. Д.Дашпүрэв

 

Философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/ профессор, Монгол Улсын гавъяат багш