УЛС ТӨР СУДЛАЛ

  1. Хөтөлбөрийн тодорхойлолт: “Улс төр судлал” бакалаврын хөтөлбөр нь 4 жилийн сургалтын хөтөлбөр бөгөөд сургалтын 8 улирал (нэг улиралд 16 долоо хоног) хичээллэх сургалтын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн зорилго нь төрийн ба төрийн бус байгууллагын янз бүрийн салбарт улс төр судлалын мэргэжлээр ажиллагсдыг цаашид ажил-алба, мэргэжилдээ өсөж дэвших сонирхолтой, нийгмийн идэвх тэмүүлэл сайтай хүмүүсийг эрдэм шинжилгээний түвшинд асуудалд ханддаг болгож мэргэжил, чадвар, чадамжийг нь дээшлүүлэх явдал мөн. Энэ хөтөлбөрийн үндсэн үзэл баримтлал нь улс төрийн салбарт ажиллагсдыг эрдэмжүүлж, уг мэргэжлээрээ улс төрийн амьдралын нарийн төвөгтэй асуудалд шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэхэд оршино.
  2. Хөтөлбөрийн үндэслэл: Улс төрийн ухааны суурь мэдлэг эзэмшсэнээр өөрийн орны болон олон улсын улс төрийн үйл явцыг баримжаалах, улс төрийн онол, сургаал, харьцуулсан улс төрийн үндсийг судлах, мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай нийгэм хүмүүнлэгийн судалгааг хийдэг. Үүний тулд аливааг задлан шинжлэгч, ургуулан бодогч, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэгч, эрч хүчтэй, хөдөлгөөний эвсэлтэй, шударга, тууштай, бие дааж ажиллах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх шаардлагатай.
  3. Хөтөлбөрийн зорилго, зорилт: Улс төр судлал бакалаврын хөтөлбөр нь улс төрийн системийн гарал үүсэл, хөгжил, үйл ажиллагааг судлах. Засгийн газрын бүтэц, үйл ажиллагаа, бодлого, улс төрийн хандлага дүн шинжилгээ хийх. Ярих, илтгэх, зохион байгуулах, шийдвэр гаргах, манлайлах, ажлын ачаалал даах чадвартай байх.чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

  1. Улс төрийн шинжлэх ухааны цогц мэдлэгтэй,  монголын  болон дэлхийн улс төрийн бодлого, харилцаа,  иргэдийн улс төрийн оролцооны хөгжил төлөвшил, улс төрийн шинжлэх ухааны тулгуур зарчмуудын талаар системтэй ойлголтой байх
  2. Төрийн засаглалын харилцаа, улс төрийн институтүүдийн хоорондын харилцаа хамаарлыг судлан шинжлэх эрмэлзэл, арга зүй эзэмшсэн байх
  3. Олон нийтийн санаа бодол, нийгмийн оюун санааны талаах үндсэн мэдлэгийг эзэмшсэн байх
  4. Улс төрийн шинжлэх ухааны аль ч салбарт судалгаа шинжилгээний ажил эрхлэх суурь судалгааны арга зүй эзэмшсэн, тодорхой мэдлэгтэй байх
  5. Эх хэлээрээ зөв алдаагүй, найруулан бичих, бичиг баримт боловсруулах чадвартай
  6. Судлаачийн ёс зүйг мэддэг даган мөрддөг
  7. Мэргэжлийн үйл ажиллагааны хөгжил, шаардлага, шинэчлэлд зохицон шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болсон байна.