АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ

  1. Хөтөлбөрийн тодорхойлолт: “Аялал жуулчлалын менежмент” бакалаврын хөтөлбөр нь 4 жилийн сургалтын хөтөлбөр бөгөөд сургалтын 8 улирал (нэг улиралд 16 долоо хоног) хичээллэх сургалтын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа янз бүрийн салбарт “Аялал жуулчлалын менежмент”-ын мэргэжлээр ажиллагсдыг бэлтгэж цаашид ажил, мэргэжилдээ өсөж дэвших сонирхолтой, бизнесийн  идэвх тэмүүлэл сайтай, мэргэжлийн ур чадвар, чадамжийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэнэ.
  2. Хөтөлбөрийн үндэслэл: Аялал жуулчлалын салбарт амжилт олох, урт удаан хугацаанд оршин тогтнох нэг гол үндэс нь Аялал жуулчлалын  өргөн мэдлэгт тулгуурласан чадвар дадлыг эзэмших явдал юм. Ийм учраас аялал жуулчлал ба менежментийн өргөн мэдлэгтэй чадварлаг боловсон хүчин өнөөгийн нийгэмд асар ихээр хэрэгтэй байна. Чухамхүү энэ чадвар, шинэ мэдээлэл мэдлэгийг олгох үүднээс энэхүү хөтөлбөрийг бэлтгэж байна.
  3. Хөтөлбөрийн зорилго, зорилт: Аялал жуулчлалын байгууллага, түүнийг удирдан зохион байгуулахтай холбоотой ур чадвар бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэхэд нь Аялал жуулчлалын хөтөлбөрийн эрхэм зорилго оршино. Үүний тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлж дараах мэдлэг, ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэнэ.

Зорилтууд:

  1. Мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байх
  2. Ёс зүйн мэдлэг, ур чадвартай байх
  3. Эх хэлний болон гадаад хэлний ур чадвартай байх
  4. Харилцааны ур чадвартай байх
  5. Мэдээлэл харилцааны технологийг хэрэглэх ур чадвартай байх
  6. Эрүүл аж төрөх ёсны мэдлэг, ур чадвартай байх
  7. Соёлын онцлог ялгаа, олон ургалч үзэл бодолд хүндэтгэлтэй хандах мэдлэг, ур чадвартай байх