СЭТГҮҮЛ ЗҮЙ

  1. Хөтөлбөрийн тодорхойлолт: “Сэтгүүл зүй” бакалаврын хөтөлбөр нь 4 жилийн сургалтын хөтөлбөр бөгөөд сургалтын 8 улирал (нэг улиралд 16 долоо хоног) хичээллэх сургалтын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн зорилго бол төрийн ба төрийн бус байгууллагын янз бүрийн салбарт олон улсын сэтгүүлчийн  мэргэжлээр ажиллагсдыг бэлтгэж цаашид ажил-алба, мэргэжилдээ өсөж дэвших сонирхолтой, нийгмийн идэвх тэмүүлэл сайтай, мэргэжил, чадвар, чадамжийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэх явдал мөн. Нийгмийн хөгжлийн зүй тогтол, чиг хандлага, орчин үеийн соёл иргэншил, сэтгүүл зүйн онол, практик, түүх, арга зүйн асуудлууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тус бүрийн онцлог, тэдгээрийн бичлэгийн төрөл зүйл бүрээр бичиж туурвих мэдлэг, чадвар, дадалтай болно.       Олон нийтийн хэвлэл мэдээллийн  аль байгууллагад ажиллаж, нийтлэл лнэвтрүүлэг бичиж, бэлтгэх, хянан найруулах, зохион байгуулах, идэвхтэн  бичигчтэй ажиллах арга зүйн мэдлэг, чадвар, дадал эзэмшиж, тогтмол хэвлэл, радио, телевиз, цахим мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн агентлагийн янз бүрийн ажилд хөрвөн ажиллах чадвартай мэргэжилтэн болно.
  2. Хөтөлбөрийн үндэслэл: Мэдээллийн энэ зуунд олон түмний мэдээлэл авах хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Тэр хэрээр олон улс орныг хамарсан, үндэсний, бүлгийн, хүйн ХМХ-ийн тоо хэмжээ өсч байгаа нь сэтгүүл зүйн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэнг ихээр шаардах боллоо. Мэргэжилтний ур чадвар нь  нийтлэл, нэвтрүүлгийн агуулга ба хэлбэр, бүтэц зохиомж, бичлэгийн төрөл зүйлээр дамжигдан илэрч байдаг, улмаар  бичлэгийн аль ч төрлөөр бичих, бусдын бүтээлд задлан шинжилгээ хийж, алдаа дутагдлыг илрүүлэх, түүнийг арилгах арга замыг эрж хайх дадлага чадвар эзэмшсэн боловсон хүчин сэтгүүлч гэнэ. Ур чадварын шалгуур, нийтлэл нэвтрүүлгийн агуулга хэлбэрийн нэгдэл, бүтээл туурвих үе шат, зүй тогтол, бичлэгийн төрөл зүйлийн бүрэлдэн тогтсон онцлог, уламжлалт онцлог шинжийн талаар тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэдэг.
  3. Хөтөлбөрийн зорилго, зорилт: Сэтгүүл зүйн хөтөлбөр нь мультмедиа, зар сурталчилгаа, теле сэтгүүлчийн чиглэлээр мэргэшсэн, гадаад хэл, хэвлэл мэдээллийн технологийн өндөр мэдлэгтэй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ОНМХ, төрийн болон төрийн бус байгууллагуудад хөдөлмөр эрхлэн мөн зохих журмын дагуу сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

  1. Сэтгүүл зүйн онол, арга зүйн цогц мэдлэгтэй, Монголын болоод дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил төлөвшил, сэтгүүл зүйн шинжлэх ухааны тулгуур зарчмуудыг системтэй ойлгосон байх.
  2. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэл нэвтрүүлгийн бүх хэлбэр, төрөл зүйлд задлан шинжилгээ хийх мэдлэг эзэмшсэн байх.
  3. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн техник, технологийн талаар тодорхой мэдлэгтэй, нийгмийн оюун санаа мэдээллийн харилцааны эрх зүйн болон логикийн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байх
  4. Олон нийтийн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийн бүх төрөл зүйлээр бүтээж туурвих, боловсруулах дадал, чадвартай байх
  5. Мэдээлэл, сэтггүл зүйн бичлэг, нийтлэл, нэвтрүүлгийн ур чадварын үндсийг бүрэн эзэмшиж, бичиг соѐлын өндөр ур чадвар эзэмших
  6. Монгол хэлний бичгийн найруулах, боловсруулах, хянан засварлах, ярианы илэрхийллийн өндөр чадвар
  7. Реклам сурталчилгааны бүх төрөл, хэлбэрээр бүтээж туурвих чадвар
  8. Нийгэм олон нийтэд мэдээлэл түгэх ѐс зүй, соѐлын хэм хэмжээг эзэмшсэн, түүнийгээ дагаж мөрддөг байх
  9. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн техникийн бүх үйл ажиллагаа, арга зүйг бүрэн эзэмшсэн байх
  10. Сэтгүүл зүйн судалгаа шинжилгээ хийх үндсэн арга зүйг зохих түвшинд эзэмшиж, судалгааны ажлын тодорхой дадал, чадвартай байх