БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

  1. Хөтөлбөрийн тодорхойлолт: “Бизнесийн удирдлага” бакалаврын хөтөлбөр нь 4 жилийн сургалтын хөтөлбөр бөгөөд сургалтын 8 улирал (нэг улиралд 16 долоо хоног) хичээллэх сургалтын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Бизнесийн менежментийн чиглэлийн сургалт, судалгааны ажлыг хөгжүүлж, байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч дунд түвшний удирдагч зөв төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэж цаашид ажил, мэргэжилдээ өсөж дэвших сонирхолтой, бизнесийн  идэвх тэмүүлэл сайтай, мэргэжлийн ур чадвар, чадамжийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэнэ.
  2. Хөтөлбөрийн үндэслэл: Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжийг олгохын зэрэгцээ маркетингийн мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэжлийн гадаад хэлний зохих түвшинг эзэмшүүлэх нь хором хормоор хөгжлийн хурд нь хэмжигдэж буй бизнесийн ертөнцөд амжилт олох, урт удаан хугацаанд оршин тогтнох нэг гол үндэс юм. Ийм учраас бизнесийн удирдлагын өргөн мэдлэгтэй чадварлаг боловсон хүчин өнөөгийн нийгэмд асар ихээр хэрэгтэй байна.Чухамхүү энэ чадвар, шинэ мэдээлэл мэдлэгийг олгох үүднээс энэхүү хөтөлбөрийг бэлтгэж байна.  
  3. Хөтөлбөрийн зорилго, зорилт: Бизнесийн Менежментийн мэргэжлийн чиглэлийн Сургалт, Судалгааны ажлыг хөгжүүлж, байгууллагын эрхэм зорилгыг манлайлан хэрэгжүүлэгч, аливаа нөхцөл байдалд оновчтой шийдвэр гаргах онол, практикийн арга барилд тулгуурласан Удирдлагын ур чадвар эзэмшсэн удирдагчдыг бэлтгэхэд  Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрийн эрхэм зорилго оршино. Үүний тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлж дараах мэдлэг, ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэнэ.

Зорилтууд:

  1. Мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байх
  2. Сэтгэн бодох, шинийг эрэлхийлэх, шийдвэр гаргах чадвартай
  3. Багаар ажиллах, багийг үлгэрлэн манлайлах чадвартай
  4. Удирдан зохион байгуулах, чиглүүлэх чадвартай
  5. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөрийн итгэл үнэмшлийг буй болгосон
  6. Ажил хэргийн ёс зүйн мэдлэгтэй, олон соёлын орчинд ажиллах бэлтгэлтэй
  7. Хувийн хөгжил, нийгмийн зөв төлөвшил бүхий
  8.  Хариуцлагаа ухамсарладаг, эрхэлсэн ажил, байгууллагадаа үнэнч байх зан төлвийг бий болгосон байх