Хөнгөлөлт

ХӨНГӨЛӨЛТ

  1. Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлтүүд:
  • Тус сургуульд  элсэхийг хүсэгчийг ЭЕШ-нд бэлдэх курст суралцуулна.
  • Энэ хичээлийн  жилд элсэхээр бүртгүүлсэн  эхний 20 элсэгчийг сургалтын төлбөрөөс 50 хүртэл хувь хөнгөлнө.
  •  Тус сургуульд суралцах “Урилга” эрхийн бичиг авсан элсэгчийг  шууд элсүүлнэ.
  • Урлаг спортын авъяастай бол оноо харгалзахгүй элсүүлнэ.

 

  1. Сургуулиас оюутанд үзүүлэх тэтгэлэг:
  • Сургуульд тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20-ны дотор төлбөл хугацаанаас хамаарч 500 мянган төгрөг хүртэл хөнгөлнө.
  • 4 улирал дараалан “онц” сурсан оюутанд Захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.
  • Урлаг спортын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутанд үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг олгодог.

 

  1. Төрөөс үзүүлэх хөнгөлөлтүүд:
  • Сургалтын зээлийн  сангийн буцалтгүй тусламж, зээлэнд хамрагддаг. Үүнд:
    • Үндэсний тэтгэлэг
    • Бүтэн өнчин болон  хөгжлийн  бэрхшээлтэй  суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна.
    • Хөдөө орон нутгаас /500 км-с хол газраас/ ирж суралцагчийн  өвлийн амралтын замын зардал

 

  1. Шилдэг оюутнууд дараах тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой:
  • МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • “Оюу толгой” компанийн тэтгэлэг
  • Азийн сангийн тэтглэг
  • “Монгол-Тайван” төвийн тэтгэлэг гэх тэтгэлэгийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөх боломжтой.