ТӨГСӨЛТ

Олон улс судлалын дээд сургууль нь Монгол Улсад  Олон улсын харилцааны чиглэлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэхээр байгуулагдсан анхны бие даасан  сургууль юм.

2015 оны төгсөгчид 

2000 онд анхны төгсөлт хийснээс хойш  20 дахь удаагаа төгсөлт хийж 2000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Манай төгсөгчид мэргэжлээрээ олон улсын байгууллага, яам тамгын газрууд, банк санхүү, бизнесийн салбарт  хариуцлагатай ажил хийж байна. 

 

 Түүнчлэн манай төгсөгчид  эзэмшсэн мэргэжлээрээ  Монгол Улсаас гадаад оронд суугаа  тухайлбал, Япон, Франц, Куба, БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын үндэсний аюулгүй  зөвлөлд хариуцлагатай ажил хөдөлмөр эрхэлж ОУСДС-ийн нэр хүндийг өндөрт өргөж явна.

ОХУ-аас ирж суралцан төгсөгчид /2012/
МУ-ын Гавъяат багш, доктор /Ph.D/ профессор Б.Лааганы хамт 
 

ОУСДС нь өөрийн орны оюутан залуусыг сургахын зэрэгцээ гадаадын олон орны оюутнуудыг сургаж төгсгөсөн.

 

 Тухайлбал, ОХУ, БНХАУ, Чех, Япон улсаас оюутнууд сурч төгссөн быөгөөд одоо ОХУ, Хятад улсаас оюутан суралцаж байна.

Тус сургуулийг төгсөгчдөөс өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.

 

Сошиалд хуваалцах: