Эрдэм шинжилгээ

ОУСДС- нь 20 мянга гаруй ном бүхий номийн сан, уншлагын бие даасан танхимтай. Манай номын сан нь өөрийн сургуулиас хэвлэн гаргасан ном гарын авлагаар фондоо тогтмол баяжуулдаг.

Олон улс судлалын дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний байгууллага учраас дэргэдээ “Философи Социологи Политологийн Хүрээлэн”-г ажилуулдаг. Тус хүрээлэн нь оюутануудын мэргэжлийн хичээлийн ном товхимолыг Олон улсын чиг хандлагад нийцүүлэн хэвлэн нийтэлж сургалтанд ашиглуулдаг. Олон улсын харилцаа, гадаад орон судлалын чиглэлийн мэргэжлийн талаар ойлголт өгөх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын сурах бичигт ОУХ-ны сэдвээр бие даасан бүлэг боловсруулж оруулсан.

ОУСДС –ийн  нийт төгсөгчид Бакалаврын зэрэг горилсон диплом бичихдээ бие даасан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, Эрдэмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дипломоо хамгаалдаг нь төгсөгчдөд Эрдэм шинжилгээ-судалгааны ажлын дадлага олгодог. Тус сургууль нь багш, оюутануудын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг болон Эрдэм шинжилгээний бага хурал, конференц, симпозимуудын илтгэлийг нэгтгэсэн “Эрдэм шинжилгээний бичиг” цувралыг хэвлэн нийтийн хүртээл болгодог.

ОУСДС-ын эрдэмтдийн бүтээлүүдээс англи, япон, орос хэл дээр дээр хэвлэгдэн гарч дэлхийн эрдэмтдийн оюуны хүртээл болж байна. Уг бүтээлүүд амеркийн АМАZON.com сайтад нийтлэгдсэн байдаг. Тус сургуулийн харьяа 3Философи Социологи, Политологийн Хүрээлэн” нь “Дэлхийн философийн холбоо“-ны жинхэнэ гишүүн учраас Дэлхийн философийн 20, 21, 22, 23, 24-р их хурлуудад манай төлөөлөгч уригдан оролцож илтгэл хэлэлцүүлж ирсэн. /Амаzоn.com сайтаас үзэх /

ОУСДС- нь “Дэлхийн монгол судлалын холбоо”-ны гишүүн байгууллага тул тус сургуулийн эрдэмтэн багш нарын энэ салбарт хийж байгаа судалгааны бүтээлүүдийг хавсаргав.