Гадаад харилцаа

<<Аялал жуулчлалын менежмент>>, <<Гадаад орон судлал>>, <<Япон хэл, соёл судлал>>-ын ангийн оюутнуудыг Япон улсад нэг жилийн хугацаатай дадлага хийлгэж байна. Энэ талаар японы оюутан солилцооны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. "Засаг захиргааны албан бичиг төлөөлөн боловсруулах эрх бүхий хуулийн этгээд", "KIS KONDO" хууль зүйн товчоотой хамтран ажиллаж байна.

Япон дахь Монгол оюутнууд ба ажил эрхлэлт

Японд оршин сууж буй 7636 Монгол иргэдийн 2705 нь буюу 35,42% нь оюутны статусаар оршин сууж байна. Японд оршин сууж буй нийт 2,232,189 гадаад иргэдийн 277,331 нь буюу 12.42% нь энэхүү ангиллын оршин суух зөвшөөрөлтэй байна. Япон дахь гадаад иргэдийн дундаж тоон дүнгээс 3 дахин илүү хувийг Монгол оюутан эзэлж байгаа нь чухам юуг илэрхийлж байна вэ? Үүнээс Монгол хүмүүсийг ажилд авч байгаа цөөн тооны Япон байгууллагуудад ажилд орох өрсөлдөөн нэмэгдэж болох нь харагдаж байна. Ажилд орох зориулалтаар олгогддог оршин суух зөвшөөрлийн гол төрөл болох "Технологи, Хүмүүнлэг, Олон улс"-ын статусаар "Хүмүүнлэгийн" чиглэлээр болон "Технологи буюу Шинжлэх ухаан технологи" -ийн чиглэлээр Их дээд сургууль төгссөн хүн ажиллах боломжтой болдог. Мөн их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай ба эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж буй Монгол иргэн одоогийн байдлаар 11.25% буюу 859 хүн байгаа юм. Оюутан 35.45% ажил эрхэлж буй иргэд 11.25 % гэсэн үзүүлэлтээс нь үзвэл Японд суралцсан ч, Япон компаниудад ажилд орох нь бэрхшээлтэй гэдгийг ойлгож болно. Мөн уг 859 ажиллаж буй иргэдийн дунд монголоос шууд Япон компанид ажилд орон ажиллаж байгаа хүмүүс ч багтаж байгаа юм. Мөн, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр оршин суух зөвшөөрлийн нэг төрөл болох "Хөрөнгө оруулалт, менежмент" гэсэн статусаар оршин сууж буй иргэд ердөө л 53 хүн байгаа нь чамлалттай тоо юм.

Уг оршин суух зөвшөөрлийг

  1. Японд компани байгуулж үйл ажиллагаа явуулах тохиолдолд
  2. Компаний удирдах, хянах албан тушаал бүхий хүнд олгогддог.

Япон улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид ихэвчлэн өөрийн орны хүмүүсийг л ажилд авдаг хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч хүмүүс цөөн байхын хэрээр монгол хүмүүсийг ажилд авах боломж төдий чинээ бага байна гэсэн үг юм. Японд Монгол хүмүүсийг ажилд авч ажиллуулж байгаа нь голдуу Хятад иргэншилтэй Өвөр Монгол хүмүүс байгаа юм. Өвөрмонгол иргэд Монгол улсад харьяалагдахгүй тул Монголын хөгжилд хэрэгтэй бизнесийн үндэс болж чадахгүй байсаар байна. Тиймээс үнэхээрийн Монгол улсад хэрэгтэй гэсэн бизнес үүсэн гарч чадахгүй байгаа юм. Харин Монголын иргэн хүн улсынхаа тухай хамгийн сайн мэдэх үүднээс амжилт гаргаж байна. "Тухайн орны иргэдийн бизнес амжилттай байх тусам тухайн улс үндэстний үнэлэмж ч төдий хэмжээгээр өсөж байдаг". гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тухайлбал, бизнес нь амжилттай явуу Америкчууд олон улсад нэр хүндтэй байдаг. Түүнчлэн Япон, Хятад хүмүүс ч мөн адил. Үүнтэй адил Монголчууд бизнест эрхлэн, амжилт гаргавал Японд буй Монгол хүмүүсийг үнэлэх үнэлэмж ч нэмэгдэж ирнэ. Цаашлаад дэлхий дахинд танигдах чухал асуудлын нэг юм.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Олон Улс Судлалын Дээд Сургууль нь АНУ-ын Бриджпортын их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Энэтхэг улсын Дж. Неругийн их сургууль, Японы Осакагийн гадаад судлалын их сургууль зэрэг нэр хүндтэй эрдмийн байгууллагуудтай удаан жил хамтран ажилласаар байна. Үүний зэргэцээ АНУ-ын Вашингтон ДС-ийн Inlingua англи хэлний Төв, Японы Осакагийн Kansai Kokusai Gakuin, Америкт төвтэй Дэлхийн Феноменологийн олон улсын хүрээлэн, Японд төвтэй Дэлхийн дахины нэгдлийн сургаалийн олон улсын хүрээлэн зэрэг сургалт-эрдэм шинжилгээний байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг тогтмол явуулж байгаа. Эдгээр байгууллагуудын зарим удирдлага төлөөлөгчид манай сургуульд зочилж, лекц уншиж, хичээл зааж, ном товхимол солилцож, харилцан туршлага солилцдог. Олон Улс Судлалын Дээд Сургуульд Улаанбаатар хотод суугаа гадаад орны элчин сайдын яамдын дипломат ажилтнууд, элчин сайд нар тус сургуульд зочилж, оюутнуудад лекц уншиж, өөрийн орны түүх соёлыг танилцуулдаг уламжлалтай.