ОУСДС

Edit Content
Click on the Edit Content button to edit/add the content.

Магадлан итгэмжил, Чанарын баталгаажуулалт

  1.  ОУСДС-ИЙН ЧАНАРЫН БОДЛОГО

Нэг. Үндэслэл, шаардлага

1.1.ОУСДС-ийн чанарын бодлогыг боловсруулах үндэслэл нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Дээд боловсролын хууль”, “ОУСДС-ийг 2010-2025 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтын зөвлөмж” зэрэг эрх зүйн баримт бичгүүд болно.

1.2. Дэлхий дахиныг хамарсан дээд боловсролын даяаршлаас улбаалан дээд

боловсролын сургалтын байгууллагууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, давуу талыг олж авахын тулд технологид суурилсан сургалтыг хөгжүүлэх, сургалтын зохион байгуулалтын хэлбэр, арга зүйгээ сайжруулах, шинэчлэх  зэргээр сургалтын технологийг өөрчлөх, инноваци нэвтрүүлэхийг чухалчилж байна.

  • Байгууллагын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, чанарын

соёлыг төлөвшүүлэх, олон улсын жишигт нийцсэн, үндэсний стандартыг хангасан чанарын үнэлгээний хэмжээсүүдийг боловсруулан өөрийн  сургуулийн зорилго, зорилтуудын биелэлт, үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанарыг үнэлгээг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

Хоёр.  Чанарын бодлогын хамрах хүрээ

Энэхүү чанарын бодлого ОУСДС -ийн сургалт, судалгааны  үйл ажиллагаанд оролцогчид болон сонирхогч талуудыг  хамарна. 

Гурав. Бодлогын тодорхойлолт

ОУСДС нь “Дэлхийн жишигт нийцсэн бүх талын цогц боловсролтой, хөрвөх чадвартай, шинэ зууны мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон интерпрейнер их сургууль болно”

 

Дөрөв. Чанарын зорилт

  • Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоо бүрдүүлэх;
  • Сургуулийн бодлого,эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох;
  • Багш, судлаач, оюутан суралцагсад, төгсөгчид, ажил олгогч нарын идэвхитэй оролцоотойгоор сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Хүний  нөөцийн хөгжлийг дэмжих;
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

 

Тав. Чанарын бодлогын зарчим

  • Сургуулийн үнэт зүйлийг эрхэмлэнэ;
  • Мастер төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянан, үнэлж тасралтгүй сайжруулна;
  • Үйл ажиллагааны үр дүнд  судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр        

   гаргана;

  • Харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ;
  • Боловсролын үйлчилгээ ил, тод, эрх тэгш, хүртээмжтэй байна;
  • Боловсролын үйлчилгээнд ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлана.

Зургаа.  Стратегийн зорилтуудын  гүйцэтгэлийг үнэлэх 

                Чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд

 

6.1.ОУСДС-нь байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилгод нийцүүлэн сургуулийн стратегийн үйл ажиллагааныхаа чанарыг 8 хүчин зүйл, 34 шалгуур үзүүлэлтээр тодорхойлно.Үүнд:

6.1.1 Сургалтын хөтөлбөр

6.1.2 Сургалтын орчин

  • Цахим үйлчилгээ

6.1.4 Багшлахуй

  • .5 Номын сангийн үйлчилгээ
    • Захиргааны үйлчилгээ
    • Оюутныг дэмжих үйлчилгээ
    • Эрдэм шинжилгээ, судалгаа
  • Шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээг багш, оюутны дунд явуулсан судалгааны үр дүнг үндэслэн нэгдсэн дүгнэлт гаргаж  оноогоор үнэлэн сургуулийн Удирдах зөвлөлд хэлэлцүүлэн баталжуулна.
  • Дээрх шалгуур үзүүлэлтийн эцсийн үнэлгээ дүгнэлтийг үндэслэн сургуулийн цаашдын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлийг тодорхойлно.

        Манай сургууль сургалтын чанарын баталгааг тасралтгүй хангах зорилгоор БСШУ-ны Сайдын 2010 оны 26 тоот тушаалын хавсралтад заасан ”Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам”-ын 2.2.2.-Т заасан “Сургалтын чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний орон тооны нэгжтэй эсвэл  хариуцсан ажилтантай байна” гэсэн заалтын дагуу  Чанарын баталгаажуулатын албыг байгуулан ажиллаж байна. Энэ нь сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүлэх үндэс суурь болж байгаа юм.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.